Асашёорюү Д.Дагвадорж
Аса аваргын гэргийн НЭГ ТЭРБУМЫН үнэтэй сар шинийн гоёл
Аса ланд, Аса циркэй Аса аварга угаас хөрөнгө бэл ихтэйн дээр, том ярьж, онгирох ч дуртай. Тиймдээ ч түүний эхнэрийн 1 тэрбумын үнэтэй бугуйн цаг сар шинийн өдрүүдэд олныг шуугиулаад амжив. Асашёорюү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэгийн зүүсэн бугуйн цаг 1 тэрбум төгрөгийн үнэтэй гэнэ. Тодруулбал, "Richard Mille" брэндийн 425 мянган ам.долларын үнэтэй "RM 07-01" загварын бугуйн цаг аж. Монгол мөнгөөр тооцвол уг цаг нь нэг тэрбум 448 сая 372 мянга 800 төгрөг болж байна. Аваргын гэргийн сар шинийн гоёл нэг тэрбум гаруй төгрөгийн Аса цирктэй дүйцэхүйц үнэтэй байгаа юм.