Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

НХХ-ийн сайдаар Б.Тулга томилогдох магадлалтай

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Дараагийн сайд хэн бэ гэдэг асуулт салбарынхан болоод олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй. Эх сурвалжуудын мэдээллээр НХХ-ийн дараагийн сайдад эмэгтэй нэр нэвшигч тодорно гэсэн хүлээлт буй. Гэхдээ энэ удаад Засгийн газрын шинэр гишүүнээр эрэгтэй хүн тодрох магадлал өндөр байна.

МАХН-ыг байгуулж 10 жил МАН-ын эсрэг улс төр хийсэн Н.Энхбаяр НХХ-ийн сайдын квотыг өөрийн болгохооор идэвхтэй хөөцөлдөж яваа сурагтай. Түүний зурсан зургаар Т.Аюурсайханы оронд МАХН-ын квотоор сайд томилогдох ёстой гэж үзэж байгаа ажээ.  Н.Энхбаярын халаасанд МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Тулгын нэр яваа ажээ. Түүнийг дэмжих эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл болоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэж шийднэ.


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)