Хан-уул дүүргийн биеийн тамир, спортын хороо нийслэлийн иргэдийн спортын xii наадамд тэргүүн байрт шалгарч 4 жил дараалан аварга байгууллага боллоо

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1363 дугаар захирамжаар зохион байгуулагдаж буй Нийслэлийн иргэдийн спортын XII наадам 2024 оны 09 дүгээр сарын 07 налайх дүүрэгт Тайж хайрханы бэлд спорт явган аялал, 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд нийслэлийн 9 дүүргийн 124 хорооны 1044 иргэн спортын 9 төрлөөр 381 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо ТЭРГҮҮН байрт шалгарлаа.

Мөн нийслэлийн ШИЛДЭГ ХОРОО-гоор Б.Байгалмаа Засаг даргатай Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо шалгарсан.

Нийслэлийн иргэдийн спортын XII шигшээ тэмцээнд Хан-Уул дүүрэг 10 хорооны 15 багийн 160 тамирчин оролцсон. Үүнээс:

1. Софт волейбол Б.Угтахбаяр дасгалжуулагчтай Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хорооны баг ТЭРГҮҮН байр

2. Сагсан бөмбөг Эрэгтэй Т.Цэнд дасгалжуулагчтай А.Алтантуяа Засаг даргатай 10 дугаар хорооны баг тамирчид ТЭРГҮҮН байр, Эмэгтэй О.Золжаргал дасгалжуулагчтай Б.Мөнхбаяр Засаг даргатай 3 дугаар хорооны баг V байр

3. Волейбол Эрэгтэй С.Билгүүн дасгалжуулагчтай А.Отгон-Эрдэнэ Засаг даргатай 24 дүгээр хорооны баг тамирчид ТЭРГҮҮН байр, эмэгтэй Н.Оюун дасгалжуулагчтай Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хорооны баг V байр

4. Дартс Багийн болон эрэгтэй дан хосын төрөлд Ц.Баттулга дасгалжуулагчтай П.Мөнх-Эрдэнэ Засаг даргатай 15 дугаар хорооны баг, Эмэгтэй дан хосын төрөлд Ц.Алтангэрэл Засаг даргатай 25 дугаар хорооны баг тамирчид оролцсоноос эрэгтэй дан хосын төрөлд ТЭРГҮҮН байр

5. Олс таталт эрэгтэй Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хорооны баг II байр, Эмэгтэй Д.Номинчулуун дасгалжуулагчтай Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хорооны баг II байр

6. Хийн дасгал Л.Сэлэнгэ дасгалжуулагчтай Д.Алимаа Засаг даргатай 8 дугаар хорооны Т.Ганбат ахлагчтай баг III байр

7. Аэробик Н.Оюун дасгалжуулагчтай Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хорооны баг III байр

8. Ширээний шагайн наадгай Б.Угтахбаяр дасгалжуулагчтай эрэгтэй Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хорооны баг II байр, Эмэгтэй Д.Ганбадрах Засаг даргатай 14 дүгээр хорооны баг тамирчид IV байр

9. Спорт явган аялал Н.Дэлгэрдалай дасгалжуулагчтай Ш.Отгон Засаг даргатай Б.Кумархаан ахлагчтай 7 дугаар хорооны баг V байрт тус тус шалгарсан.

Хамтран ажилласан бүх хороод, нийт тамирчидадаа талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсье.

          


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)