
Дээд лигийг шуугиулж байгаа Б.Батсуурь
Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Батсуурь өнгөрсөн жил Азербайжаны лигт тоглож, мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ жил Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайн нэгдүгээр лигийн “Shabab Al Ahli” багт тоглохоор эх орноосоо мордоод байна. Гадаадад легионер тамирчнаар тоглох хүсэлтэй тухайгаа хоёр жилийн өмнө ярьж явсан тэрбээр ийнхүү хоёр дахь удаагаа эх орноо төлөөлөн гаднын оронд тоглох гэж байна.