Нэгдүгээр хорооллын ард мөсөн коток байгуулна

Нэгдүгээр хорооллын ард мөсөн коток байгуулна

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр /2023.12.04/ боллоо. Хурлаар: Сонгинохайрхан дүүргийн ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлын хүрээнд 40 дүгээр хорооны 640 хүүхэдтэй шинэ сургуулийн өмнөх талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус ажилтай холбогдуулан дүүргийн газар зохион байгуулалтын хэлтсийг орц, гарц нээх, тухайн орчныг чөлөөлөх үүрэг өгөв.

Түүнчлэн дүүргийн 16 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын ард хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх мөсөн коток байгуулах шийдвэрийг гаргаж, ирэх долоо хоногт нээхээр боллоо.

Улаанбаатар хотоос гарч орох төв замыг гэрлэн чимэглэлээр чимэх, шинэ жилийг угтсан гацуур мод, чимэглэл, гэрэл, бэлэг дурсгалын өргөтгөсөн худалдааг зохион байгуулах чиглэл өгөв.


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)