
Тэрбээр шигшээ барилдаанд Кемеровогийн Иван Кирилловыг ялсан юм. Г.Ганхуяг 2019 онд тус тэмцээнд үзү
Г.Ганхуяг “Байгаль опен” тэмцээний аварга боллоо
ОХУ-ын Улаан-Үд хотод болсон 15 дахь удаагийн “Байгаль Опен” олон улсын тэмцээний 92 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Г. Ганхуяг алтан медаль авч, тэмцээний аварга болсноор Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр шигшээ барилдаанд Кемеровогийн Иван Кирилловыг ялсан юм. Г.Ганхуяг 2019 онд тус тэмцээнд үзүүрлэж байсан бол ийнхүү дөрвөн жилийн дараа медалийн өнгөө хувиргаж аварга болжээ.
Харин 74 кг-ын жинд спортын мастер Б.Батбаяр, 86 кг -ын жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ нар мөнгө, О.Сүлдхүү хүрэл медаль хүртэв.
ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-ын жингийн аваргын төлөө барилдах байсан ч “Сингапур-2010” залуучуудын олимпийн аварга, эзэн орны бөх Алдар Бальжиннимаевыг 2:0-ээр ялж яваад гартаа бэртэл авч, эмчийн магадлагаагаар цаашид барилдах боломжгүй болсноор мөнгөн медаль авсан юм.
Ингэснээр 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга мөнгөн медаль хүртэж, 2019 онд Улаан-Үдэд авч байсан мөнгөн медалиа дөрвөн жилийн дараа хослуулсан юм.
Ийнхүү Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом буюу XXV удаагийн “Байгаль Опен” тэмцээнд манай улсаас 43 тамирчин зодоглосноос 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай эх орондоо ирэх боллоо.