
Архангай, Булган аймгуудын баг зургаадугаар сард хүчийг үзэн барилдаж, ялсан баг нь хамгийн өндөр ша
Архангайн баг Увсыг ялж, ялагдалгүй цувралаа үргэлжүүллээ
Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны зургаадугаар тойргийн барилдааны гурав дахь өдрийн орой Архангай, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 14:11-ээр зургаан тойргийн дараах байдлаар зургаа дахь ялалтаа авлаа.
Алтан цомын төлөөх шигшээ барилдаан ийнхүү өндөрлөж, найман багаас нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай, Булган аймгуудын баг зургаадугаар сард хүчийг үзэн барилдаж, ялсан баг нь хамгийн өндөр шагналын сантай “АЛТАН ЦОМ”-ын эзнээр тодрох юм.