Тель-Авив Их Дуулгад ч тэрээр хориотой мэхээр хансокү макэ хүлээсэн билээ.

Дарья Белодед хоёр тэмцээнээс хасагдлаа

Туркт өндөрлөсөн жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эмэгтэй 57 кг-ын жинд барилдсан Украины жүдоч Дарья Белодед хориотой мэх хийж, гар, тохой хөшсөн тул тэмцээнээс хасагдлаа.

Саяхан болсон Тель-Авив Их Дуулгад ч тэрээр хориотой мэхээр хансокү макэ хүлээсэн билээ.

Украины шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виталий Дуброва энэ талаар Украины хэвлэлд ярилцлага өгөхдөө “Даша хоёр тэмцээн дараалан ижил алдаагаар хасагдаж байна. Тэр бага зэрэг алдаа гаргасан ч өрсөлдөгчийнхөө тохойг хөшсөн аюултай үйлдэл байсан. Даша барьцаа тэр дор нь тавьсан ч Риогийн олимпын аварга, дэлхийн аварга, хашир туршлагатай Рафаэла Силва алдааг нь ашиглан, гараа бариад л үхэх гэж байгаа мэт орилсон. Шүүгч түүнд нь автаад манай тамирчныг шийтгэлээ. 


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)