Тодруулбал, түүний гэрээс энэ сарын 24-ний өдөр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх

Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар ТОГТООГДЖЭЭ

Аялагч, олон улс судлаач Амай буюу Ж.Золбаярыг хар тамхины хэргээр шалгаж эхэлжээ.

Тодруулбал, түүний гэрээс энэ сарын 24-ний өдөр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй бодисыг олж илрүүлсэн байна.

Ж.Золбаяр нь тус бодисыг хууль бусаар олж, авч хадгалж байсан гэж эх сурвалж мэдээллээ. Улмаар түүнд сорил хийхэд урьдчилсан байдлаар дээрх мансууруулах бодисыг хэрэглэсэн нь тогтоогдсон аж. Иймээс нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилжээ.


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)