
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын шилдэг тамирчдыг ялав
БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй “Jiangsu” телевизийн “Super brain” шоу гуравдугаар сарын 24-нд болж, Монгол Улсын хоёр тамирчин ялалт байгуулжээ. Тодруулбал, тус шоу нэвтрүүлэгт Монголын оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцож, тэргүүлсэн байна.
Тэмцээний төгсгөлд Хятадын тамирчид алдаа гаргаж, Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар бүтэн оноогоо авч чадсанаар 5:6 харьцаатайгаар ялсан байна.