Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

✅/2024.12.10/ Хан-Уул дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг тусгах, бодлогын зөвлөмж, чиглэл гаргах үүрэг бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо.

✅Тус хуралдаанаар Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн чиг үүрийн талаар ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа мэдээлэл өгч, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюунгэрэл Туул голын үерийн далангийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил болон санал дүгнэлтээ танилцууллаа.

✅Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил анхдугаар хуралдааныг удирдан явуулж, тус зөвлөлийн гишүүдээс гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал авч, боловсруулж батлуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)