
Сэрэмжлүүлэг: Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Сэрэмжлүүлэг: Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Тухайлбал, хүчтэй Фён салхины нөлөөгөөр ойрын өдрүүдэд манай орны баруун хэсгээр хүйтэрч, цаг агаарын аюулт үзэгдэл болно гэж УЦУОШГ-аас мэдээлсэн. Урд шөнө болон өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурчээ.
- Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- Хоёрдугаар сарын 17-нд ихэнх нутгаар
- Хоёрдугаар сарын 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд
- Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх
- Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах
- Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх
- Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөв.
Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, цасанд суух, хөлдөх, осгох, төөрөх эрсдэл өндөр. Тиймээс малчид малынхаа араас ганц, хоёроороо явах, хол газар луу явахгүй байхыг анхааруулж байна.