
Сонгинохайрхан дүүрэгт 5 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн хийгдэж дууслаа
Сонгинохайрхан дүүрэгт 5 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн хийгдэж дууслаа
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт дараах 5 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж дууслаа.
Бичил цэцэрлэгт хүрээлэн гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламж, үерийн далан, явган зам, сүүдрэвчтэй байхаас гадна 7, 25, 33 дугаар хороо 3*3 сагсан бөмбөгийн талбайтай, 2, 41 дүгээр хороод тоглоомын талбайтай тохижилт хийгдсэн юм.