
Нэгдүгээр хорооллын 12 дугаар хороонд хоёр авто машины зогсоол хийгдлээ
Нэгдүгээр хорооллын 12 дугаар хороонд хоёр авто машины зогсоол хийгдлээ
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо буюу саппорогийн 2 дугаар байрны урд хуучин авто зогсоолыг шинэчилж 760 м2 талбайд 32 авто машины зогсоол хийгдлээ.
Мөн 2 дугаар байрны 5 дугаар орцны өмнө нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй ажиллаж байсан 6 нэрийн дэлгүүрийг 2023 оны 7 сард нүүлгэн шилжүүлсэн юм. Тус газрыг чөлөөлснөөр нийт 700 м2 талбайд 28 авто машины зогсоол хийж ашиглалтад орууллаа. Тохижилтын ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэлээ.