Хог тээвэрлэлтийн байгууллагад давс, бодис цацах олон үйлдэлт авто машин хүлээлгэн өгөв

Хог тээвэрлэлтийн байгууллагад давс, бодис цацах олон үйлдэлт авто машин хүлээлгэн өгөв

Дүүргийн ТЦҮ ОНӨААТГ-т хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр давс, бодис цацах олон үйлдэлт автомашиныг гардуулан өгөв.

Мөн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГазарт дүүргийн төсвийн хөрөнгөөр 2020 оноос өнөөдрийг хүртэл ОХУ-ын “Камаз” маркийн өөрөө буулгагчтай гэр хорооллын хог хаягдлыг ачих зориулалттай задгай тэвштэй таван автомашин, орон сууцны хог хаягдлыг ачих зориулалттай шахдаг төхөөрөмжтэй гурав нийт 9 автомашинаар парк шинэчлэлийг нэмэгдүүлээд байна.

Цаашид хог тээвэрлэлтийн байгууллагын парк шинэчлэлтийг шат дараатай хийхээр төлөвлөөд байна.


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)