Инчон бэк эмнэлгээс жил бүр эмч нар хүрэлцэн ирж манай дүүргийн ахмадуудад үнэгүй үзлэг, шинжилгээ х

Инчон бэк эмнэлгээс жил бүр эмч нар хүрэлцэн ирж манай дүүргийн ахмадуудад үнэгүй үзлэг, шинжилгээ хийнэ

Баянзүрх дүүрэгт БНСУ-ын Инчон Бэк, BS эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн RG үйлдвэрийн төлөөлөл өнгөрсөн тавдугаар сард хүрэлцэн ирж хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр болон ДИТХ-ын Ажлын албаны төлөөлөл, Баянзүрх эрүүл мэндийн төвийн дарга, эмч нарын төлөөлөл БНСУ-д ажиллалаа.

Инчон хотод байрлах Бек эмнэлэг нь гар бадайралтыг мэс заслын аргаар эмчлэх, өвдөгний үе солих, мартах өвчнийг эмчлэх, уушгины архаг бөглөрөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гар бадайралтыг эмчлэх хагалгаа хийхийн тулд том зүсэлт хийдэг байсан бол тус эмнэлэг маш жижиг зүсэлт хийж эмчлэх аргыг нэвтрүүлж патентуудыг эзэмшдэг байна. Тус эмнэлгийн захирал Пек Сингхо яг энэ чиглэлээр хагалгаануудаа гардан хийдэг. Тэрээр аяллын багийг хүлээн авч эмнэлгийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Айлчлалын үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж санал солилцоод,

1. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн зургаагаас дээш тооны эмч жил бүр нэг сараас дээш хугацаагаар Инчон Бэк эмнэлэгт дадлагажих

2. Жил бүр Инчон Бэк эмнэлгээс эмч нар хүрэлцэн ирж Баянзүрх дүүргийн ахмадуудад үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийх

3. Хоёр эмнэлгийн эмч нар онлайнаар холбогдож, зөвлөгөө мэдээлэл солилцож байх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн аяллын багийн зочилсон Инчон хотын Канва аралд байрладаг BS эмнэлэг нь БНСУ-даа үүдэл эсээр эмчилгээ хийх судалгаа шинжилгээ хийх эрхтэй 47 эмнэлгийн нэг бөгөөд үүдэл эсээр нөхөн сэргээх эмчилгээг хийдэг байна. Харин эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн RG үйлдвэр нь рентген, томографын тоног төхөөрөмж үйлдвэрлэдгээрээ БНСУ-даа төдийгүй олон улсад нэрд гарсан туршлагатай юм байна.


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)