
“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо”
“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” өглөөний уулзалт Баянзүрх дүүргээс эхэллээ BZDADMIN 2023-04-14 1 MINS READ 16 VIEWS
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ
“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд 3 сар болж байна. Энэ хүрээнд иргэдэд хаалттай байсан мэдээллийг ил болгож, төрийн хүнд суртлыг бууруулахаар салбарын яам ажиллаж байна. Мөн Засгийн газраас авлигын эсрэг хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны Шилэн ажиллагааг салбарын яам хариуцан ажиллаж байгаа” талаар хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ
“Төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах нь бидний үүрэг. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд Цахим шилжилтийг эрчимжүүлж байна. Үүнийг илүү үр дүнд хүргэхийн тулд анхан шатанд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж буй алба хаагчид тулгарч буй бэрхшээл, асуудлаа ний нуугүй ярих хэрэгтэй” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас e.mongolia 3.0, shilen.gov.mn, lavlagaa.e.mongolia.mn, e-business 1.0, sudalgaa.gov.mn зэрэг иргэд, аж ахуй нэгжүүдийн өдөр тутмын амьдрал, ажил хэргийг хөнгөвчлөх платформыг танилцуулсан бол
Нийслэлийн ЗДТГ-аас Digital city болгох зорилтын хүрээнд боловсрол, авто зам, эмнэлэг, газрын зураг болон хэсгийн ахлагч нарт зориулсан тодорхой платформуудыг хөгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Дээрх хийгдэж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүнд суртлыг бууруулах, авлигын эсрэг зорилтот бүхий л ажлыг Баянзүрх дүүргээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.