
Тус дүүрэгт “Сургуулийн автобус” төслийн хүрээнд шинээр дараах чиглэлд үйлчилгээ үзүүлнэ.
Сургуулийн шинэ автобусууд үйлчилгээнд гарлаа
Нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүсэд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ, автобусны үйлчилгээ, туршлагыг нэвтрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 автобус хүлээлгэн өгч, ерөнхий боловсролын 7 сургуулийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
Тус дүүрэгт 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “Өвөрсогоот-Эрдмийн хөтөч цогцолбор сургууль, “Тоосгоны үйлдвэрийн эцэс-Эрдмийн хөтөч цогцолбор сургууль, “Тоосгоны үйлдвэрийн эцэс-71-р сургууль-Сэлбэ амралт” чиглэлд сургуулийн автобусны үйлчилгээ нэмэгдэж, 500 гаруй сурагчдад үйлчилж байна.
Тус дүүрэгт “Сургуулийн автобус” төслийн хүрээнд шинээр дараах чиглэлд үйлчилгээ үзүүлнэ.
С:50 Өвөрсогоот-Эрдмийн хөтөч цогцолбор сургууль
С:51 Тоосгоны Эрдмийн хөтөч цогцолбор сургууль
C:52 Тоосгоны үйлдвэрийн эцэс-71-р сургууль-Сэлбэ амралт
C:53 5 шар-11-р сургууль
C:48 7 буудал -6-р сургууль-31-р сургууль
C:49 Шар хадны эцэс-Консерватори -2-р сургууль