APTE хөтөлбөрт Монгол Улс 2012 оноос хойш хамрагдаж, хамтран ажиллаж байна. Боловсрол нь улс орны хө

APTE хөтөлбөрт энэ жил зургаан монгол багш хамрагдаж байна

Дэлхийн боловсролын төлөөх Ази, Номхон далайн бүсийн орнуудын багш солилцооны хөтөлбөр (APTE)-т 2023 онд БНСУ-аас 4, Монгол Улсаас 6 багш хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөрийн онцлог нь БНСУ болон хамтрагч орнууд хоорондоо багш нарыг урих, суралцах, туршлага солилцох  юм. Оролцогч багш нар хамтрагч улсад 3 сарын турш ажиллаж, тухайн сургуулийн багшийн адил сургах, төлөвшүүлэх, хөгжүүлэх бүхий л үйл ажиллагаанд оролцох, багшлах боломжтой.

APTE хөтөлбөрт Монгол Улс 2012 оноос хойш хамрагдаж, хамтран ажиллаж байна. Боловсрол нь улс орны хөгжилд шууд болон дам үр нөлөө үзүүлдэг нэн чухал салбар учраас хөтөлбөрт хамрагдаж буй багш нарын энэ сургалт бусад төрлийн дипломат арга хэмжээнээс ч илүү өндөр үр дүнтэй гэж үздэг байна.

 

Хөтөлбөрийн зорилго нь:

-Хамтрагч орнуудын багш солилцооны хөтөлбөрөөр дамжуулан олон соёлын талаарх ойлголтыг дээшлүүлэх

-Багш нарын боловсролын цогц чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-Боловсролын салбар дахь хүний нөөцийн солилцоогоор дамжуулан олон улсын боловсролын хамтын ажиллагааны загварыг бий болгох юм.

Энэхүү хөтөлбөрт Солонгос болон Монгол, Kaмбож, Индонез, Лаос, Малайз, Филиппин, Тайланд зэрэг 7 орны багш нар хамрагдаж байна. 


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)