
Б.Серик:Найзууд хоорондоо муудалцсан нь үнэн, гэхдээ би найзыгаа цагдаад өгөөгүй
Б.Серик: Би найзыгаа цагдаад өгөөгүй
Баян-Өлгий аймгийн Улаанхус харьяат, Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гарандаа гэмтэл авсан гэх мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт улсын заан Б.Серикийг тус аймгийн харьяат уяач Б гэгч нь хутгалсан гэх. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн "Ийм хэрэг гарсан нь үнэн. Баянхонгор аймгийн цагдаагийн газарт эл хэргийг шалгаж байгаа.
Түүнтэй утсаар холбогдож тодруулга авахад
“Намайг хутгалсан гэх мэдээлэл яваад байна билээ. Тийм зүйл болоогүй, миний гар гэмтээгүй эрүүл байна. Баянхонгор аймагт найзуудтайгаа явж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж муудалцсан. Би өөрөө цагдаад гомдол гаргаагүй, найзууд гомдол гаргаж өгсөн юм билээ. Намайг гэмтээсэн гэх найздаа гомдол байхгүй. Харин Баянхонгор аймгийн цагдаагаас шалгаж байгаа юм билээ" гэв.