Энэхүү өргөтгөлийн барилга нь газар чөлөөлсөн ажлын үр дүн болж байгааг нээлтийн үеэр цэцрэлгийн у

СБД-т 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орууллаа

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрладаг 17 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

 

Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг Азийн хөгжлийн банкны 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Тамга уул” ХХК жил хүрэхгүй хугацаанд барьжээ. Энэхүү өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 10, 11 дүгээр хорооны хүүхэд багачуудын цэцэрлэгт хамрагдалт, анги, танхимын багтаамж, хүртээмж нэмэгдэж байгаа юм.

  Энэхүү өргөтгөлийн барилга нь газар чөлөөлсөн ажлын үр дүн болж байгааг нээлтийн үеэр цэцрэлгийн удирдлагууд онцлов.

Нээлтэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон Азийн хөгжлийн банкны төслийн багийн төлөөлөл, Боловсролын Ерөнхий газар, гүйцэтгэгч “Тамга уул” ХХК, хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. 


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)