
“Мөнгөн мод-2022” наадмын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно
Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн арга хэмжээ 03 дугаар сарын 27-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.
14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн “Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа гэсэн төрлөөр шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач төрлөөр тодруулна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.