Япон улсын хүн ам хөгширч, төрөлт буурсны улмаас Фүкүшима мужийн Юмото дунд сургууль сүүлийн 2 сураг

Сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд сургууль үүрд хаалгаа барьжээ

Японы хойд хэсгийн уулархаг бүсэд орших 76 жилийн түүхтэй сургууль сүүлчийн хоёр сурагчаа төгсгөснөөр хаалгаа барьжээ. 

Фүкүшима мужийн Тэн-эй тосгонд орших тус дунд сургууль нь хоёр давхар барилгатай. Өмнө нь 1960-аад оны үед жилд 50 орчим хүүхэд төгсгөдөг байжээ. Тэн-эй тосгонд өдгөө 5000 хүрэхгүй хүн амьдарч байгаагийн 10 хүрэхгүй хувь нь 18 хүртэлх насны хүүхэд гэнэ. Сакэ, будаагаараа алдартай Тэн-эй тосгонд 1950-аад онд 10 мянга гаруй оршин суугчтай байжээ. Тус тосгон нь Фүкүшима Дай-ичи атомын цахилгаан станцаас 100 хүрэхгүй км зайтай оршдог учраас  цөмийн ослын дараа оршин суугчид нь олноороо дүрвэсэн байна.

Японд төрөлт таамаглаж байснаас илүү хурдан буурч буйгаас алслагдмал нутгуудад энэ мэтээр суралцагчгүй болсноор сургууль, цэцэрлэгүүд хаагдаж, галт тэрэг ч явахаа больж байна. Тухайлбал, Японы засгийн газрын мэдээллээр жил бүр 450 орчим сургууль хаалгаа барьж байгаа аж. Ялангуяа, 2002-2020 оны хооронд алслагдмал нутгийн 9000 орчим сургууль бүрмөсөн хаагджээ.


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)