
Орпо сонгогчдоос шинэ Засгийн газар байгуулах мандат авснаа хэдийнэ зарласан бол Марин ялагдлаа хүлэ
Сонгуулийн үр дүн Финландыг НАТО-д элсэхэд нөлөөлөхгүй
Финландад болсон парламентын сонгуулийн үр дүн эцэслэн гараагүй ч одоогийн Ерөнхий сайд Санна Марины тэргүүлдэг Социал демократ нам консерватив намынханд тун бага зөрүүгээр ялагдсан нь тодорхой болов. Одоо засгийн газрыг сөрөг хүчний Үндэсний эвслийн тэргүүн Петтери Орпо толгойлох боломжтой.
Сонгуулийн дүнгээр Орпо 20.8 хувийн санал, хэт барууны үзэлтэй "Финлянд" нам 20.1 хувийн санал авсан нь дээд амжилт болжээ. Үүний зэрэгцээ сонгогчдын 19.9% нь "Марин" намд саналаа өгчээ.
Орпо сонгогчдоос шинэ Засгийн газар байгуулах мандат авснаа хэдийнэ зарласан бол Марин ялагдлаа хүлээн зөвшөөрөв.
Сонгуулийн эцсийн дүн дөрөвдүгээр сарын 5-ны лхагва гарагт тодорхой болно. Сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь улсын өрийн асуудал байлаа.
Сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө Финляндын гурван гол намын рейтинг бараг ижил байсан тул санал хураалтын үр дүнг таамаглах боломжгүй байсан юм.
Гурван намын аль нь ч дангаараа Засгийн газар байгуулж чадахгүй, ялсан нам нь хамгийн түрүүнд ийм эвсэл байгуулна.
Сонгуулийн үр дүн Финландыг НАТО-д элсэхэд нөлөөлөхгүй бололтой. Учир нь элсэх процесс бараг дуусч байгаа бөгөөд тус улсын бүх гол улс төрийн хүчнүүд дэмжсэн.
Дөрвөн жилийн өмнө хатагтай Санна Марин дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болж байв. Олон нийтийн санал асуулгад түүний хувийн үнэлгээ өндөр хэвээр байгаа ч шөнийн клубт хийсэн үдэшлэгийн бичлэг интернетэд гарч ирсний дараа рейтинг нь бага зэрэг буурсан юм.
Финландын парламент 200 суудалтай. Орпо Финландын парламентад олонхи болохын тулд бүх намтай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн бол "Марин" Орпотой эвсэж болох ч хэт барууны үзэлтэй "Финланд" намтай всэх боломжгүй гэжээ. . Засгийн газар байгуулахын тулд эвсэл 100-аас дээш суудал авах шаардлагатай .
Эх сурвалж: ВВС